Дөрөвдүгээр лекц

Алдах ба олдох

Бясалгалын оронд үргэлж алдах ба олдохын харилцааг ярьдаг, энгийн хүний дунд бас алдах ба олдохын харилцааг ярьдаг. Бидний бясалгаж байгаа хүн яаж алдах олдоход хандах вэ? Энэ нь энгийн хүнтэй адилгүй, энгийн хүн зөвхөн өөрийн ашгийг олох хүсэлтэй, яаж сайхан амьдрах, яаж таатай байх гээд л. Бидний бясалгаж байгаа хүн ингэхгүй, яг эсрэгээр, бид нар энгийн хүний авах хүсэлтэй зүйлийг хөөцөлдөх бодол байхгүй, мөн бидний олж авсаныг энгийн хүн олох бодолтой байсан ч олж чадахгүй, гагцхүү бясалгана.

Бидний жирийн ярьж байгаа алдах нь, нэг жижиг хүрээндэхь алдалт биш. Зарим хүн алдахыг ярихад, ингэж бодно, жоохон мөнгө хөрөнгийн өглөг өгөх мөн үү, хэн нэгэн хэцүү байдалд байхыг нь хараад жоохон тусалж, гудамжны гуйлгачинд жоохон өгнө. Энэ бас нэг янзын өглөг, энэ бас нэг янзын алдалт, гэхдээ зөвхөн энэ асуудал дээр мөнгө эсвэл материалан дээр даруухан харах юм. Хөрөнгө өглөгийн тухайд, мэдээж тэр бас нэг тал, бас нэлээд гол тал юм. Гэхдээ бидний ярьж байгаа алдах нь ийм жижиг хүрээнийх биш, бидний хүн бясалгалын явцад, нэг бясалгаж байгаа хүний хувьд орхих ёстой сэтгэл маш их байдаг, гайхуулах сэтгэл, атаархах сэтгэл, тэмцэх сэтгэл, баярлах сэтгэл, маш олон олон янз бүрийн зууралдсан сэтгэл бүгдийг нь хаях ёстой. Бидний ярьж байгаа алдах нь өргөн утгатай, бүх бясалгалын явцад, энгийн хүний бүх тэдгээр зууралдсан сэтгэл, янз бүрийн хүсэл дурыг алдах ёстой.

Магадгүй зарим хүн ингэж боддог, бид энгийн хүний дунд бясалгаж байгаа, бүгдийг нь алдчихвал хуушаантай адил болчих юм биш үү? Хандмаатай адил болчих юм биш үү? Бүгдийг нь алдчихвал, боломгүй. Бидний энэ номын үүд, энгийн хүний дунд бясалгаж байгаа энэ хэсэг, энгийн хүний нийгэмд бясалгахыг шаардана, хамгийн их хэмжээгээр энгийн хүнтэй адилаар байх, материалын ашиг нь дээр чамайг үнэндээ юм алдуулж байгаа юм биш. Чи хэр том дарга байсан ч, чи ямар баян байсан ч, хамгийн гол нь чи наад сэтгэлээ тавьж чадах юм уу үгүй юм уу.

Бидний энэ номын үүд бол шууд хүний сэтгэлрүү заадаг, өөрийн ашиганд, хүн хүний хоорондын зөрчилийн дунд, эдгээр асуудлыг даруу харж чадах юм уу үгүй юү, энэ бол гол асуудал юм. Хийдийн дотор бясалгах ба уулын гүнд бясалгах нь, чамайг бүүр энгийн хүний нийгмээс тусгаарлана, хүчээр чамайг энгийн хүний дундын энэ сэтгэлийг алдуулна, материалын ашиг нь дээр чамайг авахуулахгүй, ингэснээр чамайг алдуулна. Энгийн хүний дунд бясалгаж байгаа хүн ингэж явахгүй, энгийн хүний ийм амьдралын байдалд яаж үүнийг даруу харахыг шаардана, мэдээж энэ нь маш их хэцүү, энэ нь бидний энэ номын үүдний хамгийн гол зүйл юм. Иймээс бидний ярьж байгаа алдах нь өргөн утгатай юм, маш явцуу биш. Бид нэг сайн зүйл хийх, мөнгө хөрөнгийн жоохон өглөг өгөх гэж ярихад, чи одоогийн гудамжны гуйлгачинг хар, заримынх нь мэргэжил нь гуйлгачин, тэр чамаас баян. Бид нар том тал дээр анхаарах ёстой, жижиг тал дээр анхаарахгүй. Бясалгахдаа, сүр жавхлантай том тал дээр харж бясалгах ёстой. Бидний алдах явцад, бидний жинхэнэ алдах нь тэдгээр муу зүйлүүд юм.

Хүмүүс үргэлж өөрсдийнхөө хөөцөлдөж байгаа зүйлийг бүгдийг нь сайн гэж боддог, үнэндээ дээд давхаргаас харахад, бүгд энгийн хүний дундын тэр жоохон шууд олсон ашиганд ханахын тулд юм. Шашинд ингэж ярьдаг, чи ямар их мөнгөтэй байсан ч, ямар том дарга байсан ч хэдэн арван жил л юм, төрөхдөө дагаж ирэхгүй, үхэхдээ дагаад явахгүй. Энэ гон яагаад ийм нандин байгаа вэ? Яагаад гэвэл тэр шууд чиний эзэн сүнсний биед үүссэн юм, төрөхдөө дагаж ирнэ, үхэхдээ дагаж явна, мөн тэр шууд чиний бүтээлийн орныг шийднэ, иймээс бясалгахад амар биш. Бас өөрөөр яривал, чиний хаясан нь муу зүйл юм, ингээд чи үндсэндээ буцаж үнэндээ хүрэх болно. Тэгвэл олж авсан нь ямар зүйл вэ? Тэр бол давхаргыг дээшлүүлэх, эцэст нь жинхэнэ бүтээлтэй болох, төгс сайн үр дүнтэй байх, үндсэн асуудлыг шийддэг юм. Мэдээж, бид нар энгийн хүний янз бүрийн хүсэл дурыг алдах бодол байвал, нэг жинхэнэ бясалгах хүний шалгуурт хүрвэл, тэр дороо үүнд хүрвэл тийм амар биш, аажмаар хий. Би аажмаар хий гэхэд чи үүнийг сонсчихоод, багш аажмаар хий гэж хэлсэн гэнэ, тэгвэл аажмаар хийе гэнэ. Тийм байвал болохгүй! Чи өөртөө хатуу шаардлагатай байх ёстой, гэхдээ чамайг аажмаар дээширэхийг бид зөвшөөрнө. Чи өнөөдөр гэнэт хийж чадвал, чи өнөөдөр Будда болчихно, иймээс тэр үнэн байдал биш, чи аажмаар энэ хүртэл хийж чадна.

Бидний алдсан нь үнэндээ бол муу зүйл юм, энэ юу вэ? Энэ бол нүгэл, тэр хүний янз бүрийн бодолтой харилцан холбогдож харилцан нөхцөлддөг юм. Жишээ яривал бидний энгийн хүнд янз бүрийн муу санаа байдаг, өөрийн ашгийн тулд, янз бүрийн муу зүйл хийдэг, ийм хар бие бодийг олж авдаг-нүгэл. Энэ нь бидний өөрсдийн сэтгэлтэй шууд харилцаатай байдаг, энэ муу зүйлийг хаях бодол байвал, хамгийн түрүүнд чиний энэ сэтгэлийг зөв болгоно.

Нүглийн хувиралт

Цагаан бие бодь ба хар бие бодийн хооронд нэг хувирах явц байдаг. Хүн хүний хооронд зөрчил гарсаны дараа, түүнд нэг хувирах явц байдаг. Сайн зүйл хийсэн бол цагаан бие бодийг олдог—буян; муу зүйл хийсэн бол хар бие бодийг олдог—нүгэл. Бас нэг дамжих явц байдаг, зарим хүн ингэж ярьдаг: залуу насандаа муу зүйл хийсэн юм уу? магадгүй бүгд ийм биш, яагаад гэвэл хүний цуглуулсан эдгээр нүгэлнүүд нь нэг амьдарсан насных нь биш. Бясалгалын оронд сүнс нь устдаггүй гэж ярьдаг. Хэрэв сүнс нь устахгүй байвал, тэр магадгүй түүний урьд насны нийгмийн хөдөлгөөнд байсан, тэр урьд насны хөдөлгөөнд хэн нэгэнд өр тавьсан, хэн нэгнийг доромжилсон, эсвэл ямар нэг муу зүйл хийж байсан, амийг хороож байсан гэх мэт, тэгвэл энэ нүгэл нь үүсдэг. Эдгээр зүйлүүд өөр орон зайд хойштоо цуглардаг, дагаад л байдаг, цагаан бие бодь бас адилхан, нэг янзын эх сурвалжтай биш. Бас нэг янзын байдал байдаг, төрөл угсаанд, өвөг дээдэст бас хойштоо цуглардаг. Хуучин хөгшин хүмүүс ийм нэг үг ярьдаг байсан: буянаа цуглуул буянаа цуглуул, өвөг дээдэс буянаа цуглуулсан; энэ хүн буянаа алдаж байна, буянаа хохироож байна. Энэ үгийг маш зөв ярьсан. Одоогийн энгийн хүний толгойнд нь аль хэдийн энэ үг орохгүй болсон, чи нөгөө залуучуудтай буянаа алдах, буян багасах гэж ярихад, үндсэндээ түүний бодолд нь орохгүй. Үнэндээ түүний утга нь маш их гүн, энэ нь зөвхөн орчин үеийн хүний бодол ба оюун ухааны шалгуур биш, мөн жинхэнэ бие бодь оршдог, бидний хүний биед энэ хоёр янзын бие бодь байдаг.

Зарим хүн ингэж ярьдаг: Хар бие бодь ихэдсэний дараа, дээд давхарга руу бясалгаж чадахгүй болчихно тийм үү? Ингэж ярьж болно, хар бие бодь нь ихэдсэн хүний, ухамсарт нь нөлөөлдөг. Яагаад гэвэл тэр биеийн чинь эргэн тойронд нэг оронг бий болгодог, яг чамайг дотор нь боочихдог, сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанараас тусгаарлачихдаг, иймээс ийм янзын хүний ухамсар нь магадгүй муу байдаг. Хүмүүс бясалгал, чигоныг ярихад, тэр үүнийг бүгдийг нь мухар сүсэг гэж үздэг, үндсэндээ үнэмшихгүй, тэр инээдэмтэй гэж боддог. Үргэлж ийм л байдаг, гэхдээ туйлаас биш. Энэ хүн бясалгах бодолтой байвал маш хэцүү байх уу, өндөр гон үүсгэж чадахгүй гэж үү? Энэ бас тийм биш, бидний аугаа ном хязгааргүй, чиний энэ бясалгах сэтгэлээр түшигдэнэ гэж ярьдаг. Багш үүдрүү дагуулж орсон, бясалгал бол өөрөөс шалтгаална, чамайг яаж бясалгахыг чинь харна. Бясалгаж чадах юм уу үгүй юм уу, чи өөрөө тэвчиж чадах юм уу үгүйг чинь, зориулж чадах юм уу үгүйг чинь, гашуун зовлон амсаж чадах юм уу үгүйг чинь харна. Хэрвээ хатуу зорилготой байвал, ямар ч хэцүү зүйл ч чамайг саатуулж чадахгүй, би хэлбэл, энэ бол асуудалгүй. Хар бие бодь нь ихэдсэн хүн, үргэлж цагаан бие бодь ихтэй хүнээс илүү зориулдаг. Яагаад гэвэл цагаан бие бодь шууд сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанарт уусдаг, иймээс зөвхөн тэр зан авираа дээшлүүлэхэд, зөрчилийн дунд өөрийгөө дээшлүүлж чадвал, түүний гон нь өснө, ийм л хурдан. Буян ихтэй хүн ухамсар нь өндөр, бас гашуун зовлонг амсаж чадна, бие сэтгэлээ зовоох, биеийн талаар илүү даасан ч, оюун санааны талаар бага даасан ч, бүгдэд нь гон үүснэ. Хар бие бодь нь илүү байгаа хүнд болохгүй, заавал эхлээд ийм нэг давах явцтай байдаг: эхлээд хар бие бодийг цагаан бие бодиор хувиргадаг, ийм л нэг явцтай, бас маш их зовно. Иймээс үргэлж ухамсар нь муу хүн илүү зовлон амсдаг, нүгэл нь их ухамсар нь муу хүн, тэр тийм ч амар бясалгаж чадахгүй.

Нэг жишээ яръя, чи түүнийг яаж бясалгахыг нь хар. Дияанд суугаад бясалгахад урт хугацаагаар самтат сууна, завилж суухад хөл нь өвдөөд л бадаараад л, цаг нь уртсахад, сэтгэл нь зовлонтой, маш их зовно. Бие сэтгэлээ зовооход, бие нь тайван биш, сэтгэл нь бас тайван биш. Зарим хүн завилж суухдаа өвдөхөөс айна, доош нь тавьчихна, тэвчих бодолгүй. Зарим хүн завилж суухад цаг нь жоохон урт байвал, тэвчиж чадахгүй. Хөлөө доош тавьчихна, бясалгаагүйтэй адил болчихно. Завилж суугаад хөл нь өвдөхөд, хурдхан шиг жоохон хөдөлгөөн хийгээд дахиад хөлөө дээш тавихад, ингэвэл ямар ч нөлөө байхгүй. Яагаад гэвэл түүний хөл өвдөхөд, бид нар хар бие бодь түүний хөлөнд дайрч байгааг харсан. Хар бие бодь бол нүгэл, гашуун зовлонг амсвал нүглийг арилгана, тэгээд буянаар хувирна. Өвдөхөд наад нүгэл чинь арилж эхэлж байгаа юм, нүгэл улам дарагдахад, түүний хөл улам айхтар өвдөнө, иймээс түүний хөл өвдөх нь учир шалтгаангүй биш юм. Ер нь завилж суугаа хүний хөл өвдөх нь хэсэг хэсгээр өвддөг, нэг хэсэг өвдөөд, маш их зовоод, өнгөрсөний дараа жоохон гайгүй болоод, дахиад жоохон байж байгаад дахиад өвдөж эхэлнэ, үргэлж ийм байдаг.

Яагаад гэвэл нүгэл бол хэсэг хэсгээр арилдаг, нэг хэсэг арилахад хөл нь арай эвтэйхэн болно, жоохон байж байгаад дахиад нэг хэсэг дээр нь гараад ирчихнэ, дахиад өвдөж эхэлнэ. Хар бие бодь нь арилсаны дараа, гээгддэг биш, энэ бие бодь бас устахгүй, арилсаны дараа шууд цагаан бие бодиор хувирдаг, энэ цагаан бие бодь бол буян. Яагаад тэр ингэж хувирч чаддаг вэ? Яагаад гэвэл тэр гашуун зовлонг амссан, тэр өөрөө зориулсан, тэр зовлонг даасан. Бид ярьсан, буяныг өөрөө зовлон дааснаар, гашуун зүйлийг амссанаар, сайн зүйлийг хийснээр олж авдаг, иймээс самтат суухад ийм асуудал гардаг. Зарим хүн хөл нь жоохон л өвдөхөөр буулгачихдаг, хөдлөөд хөдлөөд дахиад завилж сууна, үндсэндээ нөлөө байхгүй. Зарим хүн багана зогсолтоор зогсохдоо, гараа өргөөд ядрана, тэвчиж чадахгүй, гараа буулгачихна, үндсэндээ нөлөө байхгүй. Ийм жоохон гашуун зүйл юу ч биш биз дээ? Хүн бясалгахдаа гараа өргөж бясалгаад үр дүнтэй болбол, энэ нь ёстой маш амар юм гэж би хэлнэ. Энэ нь хүмүүс Дияанд суугаад бясалгахад гардаг байдал юм.

Бидний энэ номын үүд гол нь ингэж явахгүй, гэхдээ бас нэг хэсэг энэ тал дээр нөлөө гаргадаг. Бидний ихэнх нь хүн хүний хоорондох зан авирын мөргөлдөөнд нүглийг хувиргадаг, үргэлж энэ дунд илэрдэг. Хүн зөрчил дунд, тэр ч байтугай хүн хүний хоорондын тэр мөргөлдөөндөхь зовлон нөгөө зовлонгоос бүр ч илүү. Би хэлбэл, биений зовлонг даахад хамгийн амархан, шүдээ зуугаад л өнгөрөөчихнө. Хүн хүний хоорондын бие биенээ чадахад, сэтгэлээ барих нь хамгийн хэцүү.

Нэг жишээ яръя, ийм нэг хүн байдаг, дөнгөж ажилд ороход нь хоёр хүн түүнийг муулж байгааг нь сонссон, аягүй их муулсан, тэр дүрс хийн уурласан. Гэхдээ бид хэлсэн, нэг бясалгадаг хүний хувьд, зодуулахдаа эргүүлж цохихгүй, загнуулахад эргээд хэрэлдэхгүй байх ёстой, дээд шалгуураар өөрийгөө шаардах ёстой. Тэр ингэж бодсон: багш ярьсан, бид бясалгаж байгаа хүн өөр хүнтэй адилгүй, өршөөнгүй байх ёстой. Тэр нөгөө хоёр хүнтэй хэрэлдээгүй. Гэхдээ үргэлж зөрчил гарахад хүний сэтгэлийг өдөөхгүй бол тооцогдохгүй, хэрэг байхгүй, дээширч чадахгүй. Иймээс сэтгэлээ тавьж чадахгүй, сэтгэл нь зовинож, хүний сэтгэлийг барих байдал гарч магадгүй, түүнийг муулж байгаа нөгөө хоёр хүнийг эргээд харахыг хүссэн. Эргээд харахад, нөгөө хоёр хүний нүүрний хувирал нь заналтай, яг маш их муулж байхад, тэр гэнэт тэвчиж чадахгүй, гал шатаж байгаа юм шиг, магадгүй тэдэнтэй тэр дор нь хэрэлдсэн. Хүн хүний хооронд зөрчил гарахад, сэтгэлээ барих нь хамгийн хэцүү. Би хэлвэл бүгдийг нь самтат суугаад өнгөрөөвөл, энэ нь ёстой амар юм, гэхдээ үргэлж ингэхгүй.

Иймээс үүнээс хойш бясалгахад, чамд янз бүрийн зовлон тохиолдоно. Эдгээр зовлон байхгүй бол чи яаж бясалгах юм бэ? Бүх хүн сайн, чи ч сайн би ч сайн, ашгийн мөргөлдөөн байхгүй, сэтгэлийн үймүүлэл байхгүй, чи тэнд суугаад зан авир чинь дээширэх юм уу? Тэр бол болохгүй. Хүн бясалгалын явцдаа өөрийгөө жинхэнэ хатуужуулаад дээширдэг. Зарим хүн ингэж ярьдаг: бид бясалгахад яагаад үргэлж төвөгтэй зүйл тохиолддог юм бэ? Энгийн хүний төвөгтэй зүйлтэй бараг адилхан. Яагаад гэвэл чи энгийн хүний дунд бясалгаж байгаа, тэр гэнэт толгойг чинь доош нь харуулж, дүүжлээд, чамайг тэнгэрт очоод гашуун зовлонг амсуулна гэвэл, тэр ингэхгүй. Бүгд энгийн хүний дундын байдал, хэн өнөөдөр чамайг өдсөн, хэн нэгэн чамайг уурлуулсан, хэн нэгэн чамд муу болсон, гэнэт чамайг муулсан, чамайг эдгээр асуудалд яаж хандахыг чинь л харна.

Яагаад эдгээр асуудал тааралддаг вэ? Бүгд чиний өр тавьснаас нүгэл чинь бий болгосон юм, бид аль хэдийн чамд тоолошгүй хувийг арилгачихсан. Зөвхөн тийм жоохон үлдсэнийг нь давхарга болгонд хуваагаад, чиний зан авирыг дээшлүүлэхийн тулд, эдгээр нь хүний сэтгэлийг хатуужуулах, янз бүрийн зууралдсан сэтгэлийг орхиулахын тулд тавигдсан зовлон юм. Энэ бүгд чиний өөрийн зовлон, бид чиний зан авирыг дээшлүүлэхийн тулд үүнийг ашигласан, чамаар бүгдийг нь өнгөрөөж чадуулна. Чи зан авириа дээшлүүлбэл, давж чадна, чи өөрөө давах бодолгүй байвал болохгүй, давах бодолтой байвал давж чадна. Иймээс үүнээс хойш зөрчил тааралдахад, чи битгий үүнийг гэнэтийн гэж хар. Яагаад гэвэл зөрчил гарахад, гэнэт гарах болно, гэхдээ санамсаргүй болж байгаа юм биш, тэр чинь чиний зан авирыг дээшлүүлэхийн тулд юм. Чи зөвхөн өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж үзэхэд, чи үүнийг сайн зохицуулна.

Мэдээж, зовлон, зөрчил гарахаас өмнө чамд хэлэхгүй, бүгдийг нь чамд хэлчихвэл, чи юуг нь бясалгах юм? Тэр бас ямар ч нөлөө байхгүй болно. Тэр үргэлж гэнэт гарч ирдэг, тэгээд хүний зан авирыг шалгадаг, хүний зан авирыг жинхэнэ дээшлүүлэх болно, зан авирыг сайн барьж чадах үгүйг чинь харна, ингэж хараад мэддэг, иймээс зөрчил ирэхэд санамсаргүй болж байгаа юм биш. Бүх бясалгалын явцад, нүгэл хувирахад энэ асуудал гардаг, энэ нь бидний жирийн хүний бодож байгаа биеэ зовоохоос илүү хэцүү. Чи бясалгал хийхэд, жоохон илүү хийхэд, гараа өргөөд чилсэн, эсвэл хөл чинь зогсоод ядарсан, ингэхлээр гон өсөх юм уу, хэдэн цаг илүү хийгээд гон өсөх юм уу? Тэр зөвхөн биеийг хувиргах нөлөө гаргадаг, гэхдээ бас энергээр адислах хэрэгтэй, тэр давхаргыг дээшлүүлэх нөлөө гаргахгүй. Сэтгэл санааг зовоосон нь жинхэнэ давхаргыг дээшлүүлэх гол гогцоо нь юм. Биеэ ядраагаад дээшлүүлээд болдог юм бол, би хэлбэл хятадын тариачид хамгийн хэцүү байдаг, бүгд том чигон багш болчих юм уу? Чи яаж биеэ ядраасан ч тэднийг гүйцэхгүй, өдөр болгон нарны доор ажлаа хийгээд л, их ч хэцүү их ч ядрана. Тийм амар зүйл биш. Иймээс бид ярьсан, жинхэнэ дээшлүүлэх бодолтой байвал, жинхэнэ энэ сэтгэлийг дээшлүүлэх ёстой, тэгвэл жинхэнэ дээширч чадна.

Нүгэл хувирах явцад, өөрийгөө барьж чадахын тулд, энгийн хүнтэй адил юмыг муу хийх байдлыг гаргахгүйн тулд юм, иймээс бид жирийн үед үргэлж энэрэнгүй, тайван сэтгэлтэй байх ёстой. Гэнэт ямар нэг асуудал тааралдахад, чи үүнийг сайн зохицуулж чадна. Чиний сэтгэл дандаа тийм цайлган, энэрэнгүй байхад, гэнэт асуудал гарахад, чи намдаах боломжтой, бодох боломжтой. Сэтгэлдээ дандаа хүнтэй тэрсэлдэх бодолтой, ийшээ ч тийшээ ч тэрсэлдээд, би хэлбэл, гэнэт асуудал тааралдахад чи хүнтэй тэрсэлдэнэ, ингэж л батална. Иймээс чамд ямар нэг зөрчил тааралдахад, би хэлбэл, энэ бол чиний биеийн хар бие бодийг цагаан бие бодиор хувиргах гэж байгаа юм, буян болж хувирна.

Бидний хүн төрөлхтөн өнөөдөр ийм нэг хэмжээнд хөгжчихөөд, бараг хүн болгон нүглээр бөөрөнхийлөгдөн өнхөрч ирсэн, хүний бие маш их нүгэлтэй. Иймээс үргэлж нүгэл хувирах асуудалд ийм байдал гардаг, чи гоныг өсгөх үед, зан авирыг дээширүүлэх үед, чиний нүгэл бас арилж байна, мөн хувирна. Зөрчил тааралдахад, магадгүй хүн хүний хоорондын зан авир нь хатуужихад илэрнэ, чи тэвчиж чадвал, чиний нүгэл ч арилна, чиний зан авир бас дээширчихнэ, чиний гон бас дээш өсчихнө, тэдгээр нь бүгд нэг дор нийлдэг. Дээр үеийн хүмүүсийн буян нь их, түүний зан авир нь угаасаа өндөр, зөвхөн жоохон гашуун зовлон амсаад л гон нь өсчихдөг. Одоогийн хүн тийм биш, гашуун зовлон амсахад л бясалгах хүсэлгүй болдог, мөн улам улам ухамсарлахгүй, тэгээд бясалгахад улам хэцүү болдог.

Бясалгалын дунд, зөрчилд бодитоор хандахад, өөр хүн чамд муу байхад, магадгүй хоёр янзын байдал оршдог: нэг нь чи магадгүй урьд насандаа хүнд муу байж байсан. Чиний сэтгэлд тэнцвэргүй, яагаад надад ингэж байгаа вэ? Тэгвэл чи урьд нь яагаад хүнд тэгэж байсан бэ? Чи тэр үедээ мэдэхгүй байсан гэж ярина, энэ насанд тэр насны зүйлийг хамаарахгүй, тэр бол болохгүй. Бас нэг асуудал, зөрчилийн дунд, нүгэл хувирах асуудал чирэгддэг, иймээс бид бодитоор хандахад, их өршөөнгүй байх ёстой, энгийн хүн шиг байж болохгүй. Ажилын газарт, бусад ажилын орчинд бас адилхан, өөрөө хувиараа юм хийсэн ч бас адилхан, бас хүн хүний хоорондын харилцаа байдаг, нийгэмтэй харилцахгүй гэвэл боломжгүй, наад зах нь гэхэд л хөрш хоорондын харилцаа байгаа.

Нийгмийн харилцааны дунд, янз бүрийн зөрчил тааралдах болно. Бидний энгийн хүн бясалгах энэ хэсэг нь, чи яаж баян байсан ч, ямар том дарга байсан ч, чи хувиараа наймаа хийдэг, хувиараа компанитай байсан ч, ямар ч худалдаа наймаа хийдэг байсан ч хамаагүй, шударга арилжаатай бай, зөв тэгш сэтгэлтэй бай. Хүн төрөлхтний нийгмийн янз бүрийн ажил төрөл бүгд байх ёстой, хүний сэтгэл нь зөв биш болохоос, харин ямар ажил хийх нь хамаагүй. Хуучин ийм нэг үг байдаг: "арван наймаачингаас ес нь зальтай", үүнийг энгийн хүн ярьдаг, би хэлбэл энэ бол хүний сэтгэлийн асуудал юм. Хүний сэтгэл нь зөв байвал, шударга арилжаатай байвал, чи илүү зориулвал, илүү мөнгө олох ёстой, үүнийг бас энгийн хүний дунд чи зориулсанаас олсон, алдахгүй бол олдохгүй, ажил хөдөлмөрөөр олсон. Янз бүрийн нийгмийн давхаргад сайн хүн болж болно, зиндаан нь өөр өөр байвал өөр өөр зөрчилтэй байдаг. Дээд зиндаанд дээд зиндааны зөрчилийн хэлбэртэй байдаг, бүгд зөвөөр зөрчилд хандах болно, аль ч зиндаанд яаж сайн хүн болоход, янз бүрийн хүсэл дурыг, зууралдсан сэтгэлээ даруухнаар харж болно. Янз янзын зиндаанд сайн хүн илэрч болно, хэн ч өөрийнхөө байж байгаа тэр зиндаанд бясалгаж болно.

Одоо дотоод оронд улсын аж ахуйн нэгжид байсан ч эсвэл өөр аж ахуйн нэгжид байсан ч, хүн хүний хоорондын зөрчил нь маш их онцгой. Өөр оронд, түүхэнд ер байгаагүй нэг байдал гарсан, иймээс ашиган дээрх зөрчил маш их хурц илэрдэг, бие биеэ чаддаг, жоохон ашгийн тулд тэмцэлддэг, гарсан бодол нь, хэрэглэсэн арга нь маш муухай, сайн хүн болоё гэсэн ч хэцүү. Жишээ нь энэ хүн ажилдаа ирэхэд, ажилын газрын байдал нь эвгүй байгааг мэдэрсэн. Дараа нь нэг хүн түүнд ярьсан: хэн хэн чамайг маш их муулсан, даргын дэргэд очоод чамайг далдуур муулсан, чиний нэр хүндэд толбо суулгасан. Өөр хүн сонин харцаар чамайг харж байна. Жирийн хүн үүнийг яаж хүлээн авч чадах юм? Ийм доромжлолыг яаж хүлээж авах юм? Тэр намайг чадсан, би түүнийг ч чадна. Түүний талд хүн байна, миний талд бас хүн байгаа, тэмцэлдэцгээе. Энгийн хүний дунд ингэж хийвэл, энгийн хүн чамайг чадалтай гэж ярина. Гэхдээ бясалгадаг хүний хувьд, тэр ёстой муухай. Чи энгийн хүнтэй адил тэмцвэл, чи энгийн хүн л гэсэн үг, чи түүнээс илүү байвал, чи тэр энгийн хүнээс ч дор.

Бид энэ асуудалд яаж хандах вэ? Ийм зөрчил тааралдахад, эхлээд хянамгай сийрэг байх ёстой, түүнтэй адил хандаж болохгүй. Мэдээж бид сайнаар тайлбарлаж болно, хэргийг тодорхой ярьж болно, тэгэхдээ чи зууралдчихвал бас болохгүй. Бид нарт хэрэв эдгээр яршигтай зүйл тааралдвал, битгий бусад хүнтэй адил тэмцэлд, тэр ингэнэ, чи бас ингэнэ, чи нэг энгийн хүн болсон биш гэж үү? Чи түүнтэй адил тэмцэхгүй төдийгүй, чиний сэтгэл бас түүнд занал хийх ёсгүй, үнэндээ түүнд занал хийж болохгүй. Чи түүнд занал хийвэл, чи уурласан биш гэж үү? Чи тэвчээгүй. Бид үнэн, нинжин, тэвчээр гэж ярьдаг, чиний нинжин сэтгэл бүүр ч байхгүй. Иймээс чи түүнтэй адил байж болохгүй, чи үнэндээ түүнд уурлаж болохгүй, тэр чамайг дээр дооргүй яаж чамайг муулж байсан ч, толгойгоо өргөж чадахгүй байсан ч битгий хар. Чи түүнд уурлаж болохгүй төдийгүй, чиний сэтгэл бас түүнд баярлах ёстой, үнэндээ түүнд баярлах ёстой. Энгийн хүн магадгүй ингэж бодно: тэгвэл Аку шиг болсон биш гэж үү? Би чамд хэлье, тийм учиртай биш.

Та бүгд боддоо, чи бол бясалгаж байгаа хүн, өндөр шалгуураар чамаас шаардах ёстой биш гэж үү? Энгийн хүний тэр ёсоор чамайг шаардаж болохгүй. Чи чинь бясалгадаг хүн, чиний олж авсан нь дээд давхаргын зүйлүүд биш гэж үү? Тэгвэл дээд давхаргын ёсоор чамайг шаардах ёстой, чи түүнтэй адил байхад, чи түүнтэй адил болсон биш гэж үү? Тэгвэл яагаад түүнд баярлаж байгаа вэ? Чи бодолдоо чиний олж авсан нь юу вэ? Энэ сансар ертөнцөд ийм нэг ёс байдаг, алдахгүй бол олдохгүй, олдвол алдана гэдэг. Тэр энгийн хүний дунд чамайг их муулсан, тэр бол олсон талд орно, тэр хонжисон. Тэр чамайг улам их муулсан, улам шуугаан тараасан бол, чи өөрөө улам их даан тэвчинэ, тэр улам их буянаа алдана, эдгээр буянаа бүгдийг нь чамд өгнө. Мөн чи өөрөө даахдаа, магадгүй чиний сэтгэл маш даруу байсан, үүнийг сэтгэлдээ тээгээгүй.

Энэ сансар ертөнцөд бас ийм нэг ёс байдаг: чи маш их гашуун зовлонг даасан, иймээс чиний өөрийн чинь нүгэл бас хувирах болно. Яагаад гэвэл чи зориулсан, хэдий их даана, төдий чинээгээр хувирна, бүгд буянаар хувирдаг. Бясалгаж байгаа хүн энэ буянг авч байгаа юм биш үү? Чи хоёр талдаа авсан, нүгэл чинь бас арилсан. Тэр чамд ийм нэг байдал бий болгохгүй бол, чи хаана очоод зан авирыг дээшлүүлэх юм? Чи ч сайн, би ч сайн, эв найртай суугаад байхад гон дээш өсөх юм уу? Тийм зүйл хаана байх юм? Учир нь тэр чамд ийм нэг зөрчилийг бий болгосон, ийм нэг зан авирыг дээшлүүлэх боломжийг үүсгэсэн, чи үүний дунд өөрийнхөө зан авирыг дээшлүүлэх болно, чиний энэ зан авир дээширсэн биш гэж үү? Гуравдахийг олж авна. Чи бол бясалгаж байгаа хүн, чиний зан авир дээширэхэд гон чинь дээширсэн биш гэж үү? Нэг сумаар дөрвөн туулай буудчихна. Чи тэр хүнд баярлах ёсгүй гэж үү? Чиний сэтгэл үнэндээ хүнд их баярлах ёстой, үнэндээ бол ийм л юм.

Мэдээж, түүний гаргасан сэтгэл нь муу, эс бөгөөс чамд буян өгөхгүй болно, гэхдээ тэр үнэндээ чамд ийм нэг зан авирыг дээшлүүлэх боломж бий болгосон. Өөрөөр яривал, бид заавал зан авириа бясалгахыг чухалчилна, зан авирыг бясалгахад нүглийг ч арилгана, буянаар хувиргачихаад, чиний давхарга дээширнэ, энэ нь харилцаанд холбогдож харилцаанд нөхцөлдөх юм. Дээд давхаргаас харахад, энэ ёс нь өөрчлөгддөг. Энгийн хүн энэ зүйлийг ойлгож чадахгүй, чи дээд давхаргад энэ ёсыг харахад, бүгдэд нь өөрчлөлт гардаг. Энгийн хүний дунд чи энэ ёсыг зөв гэж харахад, тэр үнэндээ зөв биш. Дээд давхаргаас харахад жинхэнэ зөв юм, үргэлж ийм л байдаг. Ёсыг би та бүгдэд нэвтрүүлж тодорхой ярилаа, үүнээс хойш бясалгалын дунд, та бүгд өөрийгөө нэг бясалгаж байгаа хүн гэж үзэн, жинхэнэ бясалгахыг чинь хүсч байна, яагаад гэвэл энэ ёс нь ингэж тавигдсан. Магадгүй зарим хүн, энгийн хүний дунд байгаа учраас, тэр энгийн хүний энэ бодит бие бодийн ашиг тэнд байгааг нь мэдэрдэг, энэ нь л ашиг юм. Энгийн хүний догшин урсгал дунд, тэр бас л дээд шалгуураар өөрийгөө шаардаж чадахгүй. Үнэндээ, нэг энгийн хүний дундын сайн хүн болбол баатар үлгэр жишээч хүмүүс байх болно, тэр бол энгийн хүний дундын үлгэр дуурайлал юм. Чи нэг бясалгадаг хүн болох бодолтой байвал, бүгд чиний өөрийн сэтгэлээр бясалгаад түшигдэнэ, чи өөрөө ухамсараараа түшнэ, үлгэр дуурайлал байхгүй. Ашгүй аугаа номыг бид өнөөдөр тараасан, хуучин чи бясалгах бодолтой байсан ч, заах хүн байхгүй. Ингээд чи аугаа номын дагуугаар хийвэл магадгүй нэлээд сайн хийж чадна, бясалгаж чадах юм уу үгүй юү, болох юм уу үгүй юм уу, аль давхаргад нэвтрэх нь, бүгд чамаас л шалтгаална.

Мэдээж, нүглийн хувирах хэлбэр нь миний сая ярьсантай бүгд адилхан биш, өөр талаар бас илэрч гардаг. Нийгэмд, гэр бүлд бүгдэд нь гарна. Гудамжинд явж байгаад, эсвэл өөр нийгмийн байдалд, бас магадгүй төвөгтэй зүйл тааралдана. Энгийн хүний дунд орхиж чадахгүй сэтгэлийг, бүгдийг нь чамаар орхиулна. Бүх зууралдсан сэтгэлээс, аль нь чамд байвал, янз бүрийн байдалд шаталж байхгүй болгоно. Чамайг унагана, үүний дундаас ухамсруулна, ингэж л бясалгаж өнгөрөөнө.

Нэлээд нийтлэг бас ийм нэг байдал байдаг: бидний маш олон хүн бясалгалын явцад, ер нь чи бясалгал хийхэд, чиний эхнэр эсвэл нөхөр маш их дургүй, чи бясалгал хийвэл л, чамтай хэрэлдэнэ. Чи өөр зүйл хийхэд, тэр тоодоггүй. Маажаан тоглоод яаж цагаа үрсэн ч, тэр бас баяртай биш, гэхдээ бясалгал хийсэнтэй чинь адил уурлахгүй. Чи бясалгал хийхэд түүнд ч халдахгүй, биеэ чийрэгжүүлэх, түүнд бас садаа болохгүй, яасан сайн юм. Гэхдээ, чи бясалгал хийхэд л, тэр чамтай хэрэлдэж зодолдоно. Зарим хүн бясалгал хийснээс болж, хоёулаа салах сарних дээрээ тулдаг. Зөндөө хүмүүс үүнийг сайн бодоогүй яагаад ийм байдал гарч байгаа вэ? Дараа чи түүнээс асуу л даа: Би бясалгал хийхэд чи яагаад тэгэж уурладаг юм? Тэр юу ч хэлж чадахгүй, үнэндээ юу ч хэлж чадахгүй: тиймээ, би тэгэж уурлах ёсгүй л дээ, тэр үедээ л тэгэж их уурлачихлаа.Үнэндээ яагаад вэ? бясалгал хийхэд түүнчлэн нүгэл бас хувирдаг, алдахгүй бол олдохгүй, алдсан зүйл бас муу зүйл, чи зориулах ёстой. Магадгүй дөнгөж гэрийнхээ үүдээр орж ирэхэд, нөхөр эсвэл эхнэр чинь нүүр нүдгүй чамруу дайрна, чи үүнийг тэвчиж өнгөрөөчихвөл, чи өнөөдөр зүгээр бясалгаагүй юм. Зарим хүн бас бясалгал хийхэд буянг эрхэмлэхийг мэддэг, иймээс тэр нөхөр эсвэл эхнэртээ жирийн үед нэлээд сайн байдаг. Нэг бодоход: би жирийн үед нэг гэхэд тэр хоёр гэхгүй, өнөөдөр тэр миний толгойн дээр гарчихлаа. Уураа барьж чадахгүй, түүнтэй хэрэлдсэн, ингэвэл өнөөдөр ямар ч ашиггүй бясалгачихна. Яагаад гэвэл нөгөө нүгэл нь тэнд байгаа, тэр чамд туслаад арилгая гэхэд чи үгүй гэсэн, түүнтэй хэрэлдсэн, арилгаж чадаагүй. Ийм зүйлүүд маш их байдаг, бид нарын маш олон хүнд ийм байдал тааралдаж байсан, яагаад вэ гэж боддоггүй. Чи өөр зүйл хийхэд тэр чамайг хамаарахгүй, уул нь нэг сайн зүйл юм, гэхдээ тэр ер нь чамайг зүгээр байлгахгүй. Үнэндээ чамд тусалж нүглийг чинь арилгаж байгаа, гэхдээ тэр өөрөө мэдэхгүй. Тэр зөвхөн гаднаасаа уурлаж байгаа, дотроо бас чиний төлөө гэж байгаа юм биш, ийм янзтай биш, үнэн сэтгэлээсээ чамд уурлаж байгаа юм. Яагаад гэвэл нүгэл нь хэн дээр унана тэр эв таагүй болно, ингэж л баталдаг.

Зан авирыг дээшлүүлэх

Хуучин маш олон хүн зан авирыг барьж чадаагүйгээс, маш олон асуудал гарсан, тийм нэг давхаргад хүрчихээд дээш гарч чадахгүй болсон. Зарим хүний зан авир угаасаа нэлээд өндөр, бясалгал хийхдээ гэнэт тэнгэрийн нүд нь нээгддэг, ямар нэг байдалд хүрдэг. Яагаад гэвэл энэ хүний суурь нь нэлээд сайн, зан авир нь их өндөр, иймээс түүний гон бас маш хурдан дээширдэг. Түүний зан авир байж байгаа газарт хүрэхэд, түүний гон бас өсөөд тэнд хүрчихдэг, тэр өөрийнхөө гон дахиад дээшлүүлэхийг хүсвэл, энэ зөрчил нь бас цухуйчихдаг, тэгээд тэр үргэлж өөрийнхөө зан авирыг дээшлүүлэх хэрэгтэй болдог. Ялангуяа суурь нь угаасаа сайн байдаг хүн, тэр өөрийнхөө энэ гоныг сайн өсөж байна, нэлээд сайн бясалгаж байна гэж мэдэрдэг, гэнэт яагаад ийм их яршигтай зүйл үүссэн бэ? Яагаад юу ч бүтэхгүй болчихсон бэ? Хүмүүс бас түүнд нэх сайн биш болсон, дарга нь бас түүнийг тоохгүй болсон, гэрийнх нь байдал бас маш их бачимдуулсан. Яагаад гэнэт ийм их зөрчил гарсан бэ? Тэр өөрөө бас ухамсарлахгүй. Яагаад гэвэл түүний суурь нь сайн, тийм нэг тодорхой хэмжээний давхаргад хүрсэнээр, ийм байдал гардаг. Гэхдээ энэ нь бясалгадаг хүний хамгийн эцсийн гэгээрэх шалгуураас хаа ч байсан юм бэ? Дээш бясалгахад хаа ч байсан юм! Чи үргэлж өөрийгөө дээшлүүлэх хэрэгтэй. Тэр бол өөрийн чинь дагуулсан тэр жоохон суурины нөлөөгөөр, чи тэр байдалд хүрч чадаж байгаа, өшөө дээширвэл, нөгөө шалгуур нь бас дээшлэх ёстой.

Зарим хүн ингэж ярьдаг: Би ахиухан шиг мөнгө олчихоё, гэрийнхнийгээ сайн зохицуулаад, би юуг ч хамаарахгүй болсны дараа, би Бумбад бясалгана. Би хэлвэл чи ёстой дэмий юм бодож байна, чи өөр хүний амьдралд оролцож чадахгүй, өөр хүний хувь заяаг өөрчилж чадахгүй, эхнэр хүүхэд, эх эцэг, ах дүү нарын хувь заяа, чиний ярьсанаар болох юм уу? Тэрнээс гадна, чамд ямар ч хойшдын зовинол байхгүй болчихвол, ямар ч төвөг байхгүй болчихвол, чи юуг нь бясалгах юм? Таатайхан тэнд бясалгал хийх юм уу? Тийм зүйл гэж хаа байдаг юм? Үүнийг чи энгийн хүний талаас бодож байгаа юм.

Бясалгалыг маш их зовлон дунд бясалгах болно, чамайг хүсэл сэтгэлээ хаяж чадах юм уу үгүй юүг, даруухан харж чадах үгүйг чинь харна. Чи эдгээр зүйлийг зөрөөд байвал, чи бясалгаад гарч чадахгүй. Янз бүрийн зүйл бүгд хувь заяатай холбоотой, хүн яагаад хүн болж чадаж байгаа вэ? энэ нь хүнд сэтгэл хөдлөл байдаг, хүн энэ сэтгэл хөдлөлөөр амьдарч байгаа, төрөл садны хайр, эр эм хоорондын хайр, эх эцгийн хайр, сэтгэл хөдлөл, найрсаг сэтгэл, юм хийхдээ эв эеийг ярина, хаана хаанагүй энэ сэтгэл хөдлөлөөс салахгүй, ямар нэг зүйл хийх санаатай хийх санаагүй, баярлах гуниглах, хайр ба занал, бүх хүн төрөлхтний нийгмийн бүх зүйлс, бүгд энэ сэтгэл хөдлөлөөс бий болдог. Энэ сэтгэл хөдлөлийг таслахгүй бол, чи бясалгаж чадахгүй. Хүн энэ сэтгэл хөдлөлөөс гарвал, хэн ч чамайг хөдөлгөж чадахгүй, энгийн хүний сэтгэл чамайг татаж чадахгүй, үүний оронд харин нинжин сэтгэл, эрхэм дээд зүйл юм. Мэдээж гэнэт энэ зүйлийг таслахад тийм амар биш, бясалгал бол урт удаан явцтай, аажмаар өөрийн зууралдсан сэтгэлийг орхих явц юм, гэхдээ чи өөртөө хатуу шаардлага тавих ёстой.

Бид бясалгаж байгаа хүний хувьд, зөрчил гэнэт гардаг. Яах уу? Чи жирийн үед үргэлж нинжин сэтгэлтэй байвал, энэрэнгүй сэтгэлийн байдалтай байвал, асуудал тааралдахад чи сайн хийж чадна, яагаад гэвэл нэг зөөлрүүлэх боломж байгаа. Чи үргэлж л нинжин сэтгэлтэй, хүнд сайн байхад, ямар нэг зүйл хийсэн ч үргэлж хүнийг боддог, ямар нэг асуудал тааралдахад эхлээд ингэж бодно, энэ зүйлийг өөр хүн хүлээн авч чадах юм уу үгүй юү, өөр хүнийг гэмтээчих юм уу үгүй юу, ингэхэд асуудал гарахгүй. Иймээс чи бясалгахдаа дээд шалгуураар, бүүр дээд шалгуураар өөрийгөө шаард.

Зарим хүмүүс ер ухамсарладаггүй. Зарим хүний тэнгэрийн нүд нь нээгдсэн, Буддыг харсан, гэртээ хариад Буддад мөргөсөн, дотроо ингэж бодсон: чи яагаад намайг хамаарахгүй байгаа юм бэ? Надад туслаад энэ асуудлыг шийдэж өгөөч! Будда мэдээж хамаарахгүй, энэ зовлонг бол тэр чамд бий болгосон, зорилго нь чиний зан авирыг дээшлүүлэх юм, зөрчилийн дунд чамайг дээшлүүлэх болно. Тэр чамд шийдэж өгөх юм уу? Үндсэндээ чамд шийдэж өгөхгүй, шийдчихвэл чамд яаж гон үүсэх юм? Яаж зан авир болон давхаргыг дээшлүүлэх юм? Чамаар гоныг чинь өсгөх нь хамгийн гол юм. Аугаа гэгээрэгчид харахад, хүн болох нь зорилго биш, хүний амь хүн болох хувьтай биш, чамайг буцаахын тулд л юм. Хүн ямар их зовлон амссан ч, тэд улам их амссан бол улам сайн гэж үздэг, тэд хурдхан шиг өрийг нь төлүүлэх ийм л бодолтой. Зарим хүн ухамсарлахгүй, Буддаас гуйгаад болохгүй бол, Буддыг хорсож эхлэнэ: чи яагаад надад туслахгүй байгаа юм? өдөр болгон чамд хүж бариад мөргөдөг. Зарим хүн энэ зүйлээс болоод, Буддын хөргийг хагалсан, үүнээс хойш Буддыг загинасан.

Тэр загинасанаас болоод, зан авир нь бас доош унасан, гон нь ч байхгүй болсон. Тэр юу ч байхгүй болсоныг мэдээд, бүүр Буддад занал хийсэн, Будда түүнийг хорлож байгаа гэж тэр бодсон. Тэр энгийн хүний ёсоор Буддын зан авирыг цэгнэдэг, тэр яаж цэгнэж чадах юм? Тэр энгийн хүний шалгуураар дээд давхаргын зүйлд хандсан, ингэж яаж болох юм бэ? Иймээс үргэлж ийм асуудал гардаг, амьдралын дундын зовлонг өөрт нь шударга биш гэж үздэг, маш олон хүн пад пад гээд унаж ирдэг. Урьд хэдэн жилүүдэд маш олон нэртэй чигон багш нар байсан, маш нэртэй багш нар бас доош унасан. Мэдээж жинхэнэ чигон багш нар бүгд буцсан, тэд өөрсдийнхөө түүхийн үүргийг гүйцэтгээд буцсан. Зөвхөн зарим энгийн хүний дунд хоцорсон нь үлдсэн, зан авир нь унасан тэдгээр хүмүүс одоо ч гэсэн их идэвхтэй байдаг, түүнд аль хэдийн гон байхгүй болчихсон. Зарим чигон багш нар өмнө нь нэлээд нэртэй одоо ч бас нийгэмд маш идэвхтэй байгаа, түүний багш нь түүнийг энгийн хүний дунд унасаныг, нэр ашгийн дунд уначихаад салж чадахгүй байгааг нь, аль хэдийн болохгүй болсоныг нь хараад, тэр түүний дэд сүнсийг нь дагуулаад явсан, гон бүгд дэд сүнсний бие дээр байдаг. Ийм нийтлэг жишээ маш олон байдаг.

Бидний энэ номын үүдэнд, энэ янзын жишээ нэлээд бага байдаг, байсан ч тийм их мэдэгдэхүйц биш. Зан авирыг дээшлүүлэх талаар, мэдэгдэхүйц жишээ маш олон. Нэг сурагч Шанадуны нэг хотын нэхмэлийн үйлдвэрт ажилладаг, Фалунь Дафаг сурсаны дараа бас өөр ажилтанд заасан, эцэст нь тэр үйлдвэрийн оюуны байдлыг бүгдийг нь дагуулж сайжруулсан. Өмнө нь нэхмэлийн үйлдвэрийн үлдэгдэл алчуурыг дандаа гэртээ авиачдаг байсан, ажилчид бүгд авдаг байсан. Бясалгал сурсаны дараа тэр авахаа больсон төдийгүй, аль хэдийн гэртээ авиачисан алчууруудыг буцааж авчирсан. Хүмүүс түүнийг ингэж хийж байгааг нь хараад, хэн ч авахаа больсон, зарим ажилчид өөрийнхөө урьд нь авсан алчууруудыг бүгдийг нь үйлдвэрт буцаан авчирсан, үйлдвэр даяар ийм байдал гарсан.

Нэг хотын бясалгал заадаг төвийн дадлагажуулагч нэг үйлдвэрт Фалунь Дафагийн сурагчидыг ямар байгааг нь харахаар очисон, нөгөө үйлдвэрийн дарга биеэрээ түүнийг хүлээн аван ингэж ярьсан: эдгээр ажилчид та нарын Фалунь Дафаг сурсны дараа, эрт ирж орой яваад, хичээл зүтгэлтэй ажиллаж, дарга ямар ажил өгсөн ч өөлөхгүй хийнэ, ашиган дээр бас тэмцэхгүй болсон. Тэд ингэж хийхэд, үйлдвэр даяарх оюуны байдлыг их сайжруулсан, үйлдвэрийн эдийн засгийн ашиг бас сайжирсан. Та нарын энэ бясалгал ямар сүрхий юм, танай багш хэзээ ирэх юм, би бас оролцмоор байна. Бидний Фалунь Дафаг бясалгах гол зорилго бол хүнийг дээд давхарга руу дагуулна, ийм зүйл хийнэ гэж санаагүй, гэхдээ тэр нийгмийн оюуны соёлын талаар маш том тус дэм үзүүлэх нөлөөтэй. Хэрэв хүн болгон өөрийнхөө сэтгэлээс олох юм бол, хүн болгон өөрөө яаж сайн хийхийг бодвол, би хэлбэл нийгэм тогтвортой болно, хүн төрөлхтний ёс суртахууны хэмжүүр нь буцаад дээширнэ.

Би Таюань хотод ном ярьж бясалгал заах үед, нэг тавь гаруй настай сурагч, нөхөртэйгөө хичээлд оролцсон. Тэд замаар гараад яг голд нь хүрэхэд, нэг машин маш их хурдтай ирж, машины толь нь гэнэт эмгэний хувцснаас гогдсон. Гогдсоны дараа түүнийг арван хэдэн метрийн хол чирсэн, "пад" гээд газарт унасаны дараа, машин хорин хэдэн метр яваад зогссон. Жолооч нь бууж ирээд бас баяртай биш: хөөе, чи зам гарахдаа хардаггүй юм уу. Одоогийн хүн яг л ийм, асуудал тааралдахад эхлээд хариуцлагыг өөр хүнд тохдог, түүний асуудал ч бай биш ч бай тэр хэргийг өөр хүнд тохдог. Машин дотор байгаа хүн хэлсэн: ямархуу гэмтсэнийг нь хараадах, эмнэлэгт хүргэж өгөе. Жолооч нь дөнгөж ойлгосон, ингэж ярьсан: эгчээ яаж байна? Ямархуу гэмтсэн? Бид эмнэлэгт очиж үзүүлэе. Нөгөө сурагч аажмаар мөлхөөд босч ирсэний дараа ингэж хэлсэн: зүгээр, та нар яв яв. Шороогоо гүвчихөөд, өвгөн нь хөтлөөд явсан.

Ангид ирээд надад энэ зүйлийг ярихад, би бас нэлээд баярласан. Бидний сурагчдын зан авир үнэндээ дээширч байна. Тэр надад ингэж ярьсан: багшаа, би өнөөдөр Фалунь Дафаг сурсан, би Фалунь Дафаг сураагүй байсан бол, би өнөөдөр ингэж хандахгүй. Та бүгд боддоо, тэтгэвэрт гарсан, одоогийн юмны үнэ ийм өндөр, ямар ч асрамж хангамж байхгүй. Тавин хэдэн насны хүн машинд тийм хол чирүүлчихээд, газар ойчсон. Гэмтэх үү? Хаа сайгүй гэмтэнэ, газар хэвтчихээд босч ирэхгүй. Эмнэлэгт очъё, явна, эмнэлэгт хэвтчихээд гарч ирэхгүй. Энгийн хүн байвал магадгүй ингэнэ. Гэхдээ тэр бол бясалгаж байгаа хүн, тэгээгүй. Бид нар ингэж хэлдэг, сайн муу нь хүний нэг бодлоос гардаг, энэ бодлын зөрөө нь бас өөр өөр үр дүнгээр дагаж ирдэг. Тийм настай хүн, энгийн хүн байвал гэмтэнэ биз дээ? Гэхдээ түүний арьс нь ч гэмтээгүй. Сайн муу нь хүний нэг бодлоос гардаг, хэрвээ тэр тэнд хэвтчихээд ингэж ярина: ёоёо, би болохоо байчихлаа, энд ч өвдөөд, тэнд ч өвдөөд байна. Тэгсэн байвал магадгүй шөрмөс нь тасарч яс нь хугарсан, саагаар өвчилчихнө. Чамд их ч мөнгө өгнө, чи эмнэлэгт хэвтээд хойд насандаа ч босч ирж чадахгүй, чи таатай байж чадах юм уу? Хэрэгт дурлан харж байсан хүмүүс гайхсан, энэ эмгэн яагаад түүний мөнгийг сүрдүүлэн авахгүй байгаа юм бол, түүнээс мөнгө нэх. Одоогийн хүмүүсийн ёс суртахууны шалгуур нь бүгд мушгирсан. Жолооч нь машинаа хурдтай жолоодсон, гэхдээ тэр санаатайгаар хүнийг мөргөчихсөн юм уу? Тэр санамсаргүйгээр л биз дээ? Гэхдээ бидний одоогийн хүмүүс ийм л юм. Түүний мөнгийг сүрдүүлэн авахгүй байвал, хэрэгт дурлаж байсан хүмүүсийн сэтгэл нь тайван биш. Одоо би хэлвэл сайн мууг нь ялгахгүй болсон, чи зарим хүнийг муу зүйл хийж байгааг нь хэлбэл, тэр үнэмшихгүй. Яагаад гэвэл хүний ёс суртахууны шалгуур нь өөрчлөгдсөн, зарим хүн ашиг хонжоо хөөцөлддөг, мөнгө олж чадвал, ямар ч зүйл хийнэ. "Хүн өөрийнхөө төлөө биш байвал, тэнгэр газарт ад үзэгдэнэ", харин үүнийг санаж явж байх үгээ болгосон!

Бээжингийн нэг сурагч, оройн хоолны дараа хүүхдээ дагуулаад Чианмэнь гэдэг газар салхилсан, нэг нэвтрүүлэгч машин сугалааны сурталчилгаа хийж явж байсан, хүүхэд нь их сониучлаад, очоод сугалаа сугалахыг хүссэн. Сугалбал сугалаг, хүүхдэд нэг юань өгөөд сугалаа сугалуулсан, гэнэт хоёрдохь шагналыг сугалчихсан, нэг дээд зэргийн хүүхдийн унадаг дугуй өгсөн, хүүхэд нь маш их баярлаж байсан. Тэр үедээ түүний толгой нь "дүүн" гэсэн: би чинь бясалгаж байгаа хүн, яаж ийм зүйлийг авч болох юм бэ? Би энэ олзыг аваад, би түүнд хэр их буян өгөх бол? Хүүхдэд хэлсэн: бид үүнийг авахгүй байя, бид авбал өөрсдөө худалдаж авая. Хүүхэд нь дургүйцсэн: таниар авхуулая гэхэд та авч өгөөгүй, би өөрөө сугалаагаар хожсон, та намайг авхуулахгүй юм. Уйлаад л бахираад л болдоггүй. Ямар ч арга байхгүй, дугуйгаа түрээд гэртээ харихаас. Харисаны дараа, улам бодоход улам онцгүй болсон, шууд очоод би тэдэнд мөнгийг нь өгчхөе. Эргээд нэг бодоход, сугалаа ч байхгүй болчихсон, би тэдэнд мөнгө авиачиад өгвөл, тэд өөрсдөө хуваагаад авчих юм биш үү? Би энэ мөнгийг шууд ажлын газарт нь аваачиж өгөөд тусалж дэмжэе.

Ашгүй ажлын газарт нь олон Фалунь Дафагийн сурагч байсан, дарга нь бас түүнийг ойлгоно. Хэрэв жирийн байдалд, жирийн нэг ажлын газарт, чи өөрийгөө нэг бясалгаж байгаа хүн гээд, нэг дугуй сонгочихоод, чи авахгүй гэж хэлэхэд, мөнгийг нь ажлын газарт нь өгч туслахад, дарга нь энэ хүнийг мэдрэлийн өвчтэй хүн юм уу гэж бодно. Өөр хүн ч гэсэн шүүмжлэн ярилцана: Энэ хүн бясалгаад буруу зам руу орсон юм байх даа? Хэт автчихсан юм байх даа, би хэлбэл, ёс суртахууны шалгуур нь мушгирсан. Тавь жаран онд энэ хэрэг бол жирийн хэрэг, хэн ч үүнийг гайхахгүй. Бид ингэж ярьдаг, хүн төрөлхтний ёс суртахууны шалгуурт ямар том өөрчлөлт гарсан ч, энэ сансар ертөнцийн мөн чанар–үнэн, нинжин, тэвчээр нь үүрд өөрчлөгдөхгүй. Зарим хүн чамайг сайн гэж хэлнэ, магадгүй чи үнэндээ сайн биш; зарим хүн чамайг муу гэж хэлнэ, магадгүй үнэндээ чи муу биш, яагаад гэвэл сайн мууг цэгнэх шалгуур нь бүгд мушгирсан. Зөвхөн энэ сансар ертөнцийн мөн чанартай нийцсэн бол, тэр бол сайн хүн юм, энэ нь ганц л сайн муу хүнийг цэгнэх шалгуур, энэ нь сансар ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн. Чи битгий хүн төрөлхтний нийгэмд их том өөрчлөлт гарсан гэж хар, хүн төрөлхтний ёс суртахууны шалгуур нь гулган унасан, ёс суртал нь өдөр болгон доош унаж байна, ашиг хонжоо хөөцөлддөг, мөн сансар ертөнцийн өөрчлөлт нь хүн төрөлхтний өөрчлөлтийг дагаад өөрчлөгдөж байгаа юм биш. Бясалгадаг хүний хувьд энгийн хүний шалгуураар шаардаж болохгүй. Энгийн хүн энэ зүйлийг зөв гэж ярина, чи үүнийг дагаад хийнэ, энэ бол болохгүй. Энгийн хүн сайн гэж ярина магадгүй сайн биш; энгийн хүн муу гэж ярина магадгүй муу биш. Ёс суртахууны шалгуур нь мушгирсан үед, нэг хүн муу зүйл хийхэд, чи түүнд муу зүйл хийж байгааг нь хэлэхэд, тэр үнэмшихгүй!Бясалгадаг хүний хувьд, сансар ертөнцийн мөн чанараар цэгнэх ёстой, тэгвэл юу нь жинхэнэ сайн юу нь жинхэнэ муу гэдгийг ялгаж чадна.

Эрх өргөмжлөлт

Бясалгалын оронд ийм нэг байдал байдаг, үүнийг эрх өргөмжлөлт гэдэг. Эрх өргөмжлөлт бол Буддизмын Нууц бүлгийн бясалгалын аргын нэг янзын шашны хэлбэр юм. Зорилго нь эрх өргөмжилсөний дараа энэ хүн дахиад өөр үүдэнд орж болохгүй, энэ үүдний жинхэнэ шавь гэж хүлээж авдаг. Одоо сонин зүйл нь юу байгаа юм? Бясалгал хийхэд бас ийм нэг янзын шашны хэлбэр гарсан, Бумбын шашны бясалгалд бас эрх өргөмжлөлт хийж байна, зөвхөн нууц бүлэг ч биш. Би хэлсэн, аливаа нууц бүлгийн нэрээр нийгэмд нууц бүлгийн бясалгалыг зааж байгаа нь бүгд хуурамч. Яагаад ингэж ярьж байгаа вэ? Яагаад гэвэл Тань нууц бидний оронд аль хэдийн байхгүй болоод мянга гаруй жил болж байна, үндсэндээ байхгүй болсон; Түвдийн нууц хэлний хязгаартай болсоноос, одоо болтол бидний Хань нутагт бүрэн орж ирээгүй. Ялангуяа тэр бол нууц шашин, заавал хийдэд нууцаар бясалгадаг, мөн заавал багш нууцаар зааж давна, багш нь түүнийг дагуулж нууцаар бясалгана. Ингэж хийж чадахгүй бол, туйлаас уламжлагдахгүй.

Маш олон хүн ийм нэг зорилгоор Түвдэд очоод бясалгал сурдаг, Түвдийн нууцыг сурна гэж багшид мөргөөд, ирээдүйд чигон багш болох, нэрд гарах, баян болох зорилготой байдаг. Та бүгд боддоо, жинхэнэ үнэнээр уламжлагдсан гэгээн лам нар бүгд маш хүчтэй гон чадвартай, бясалгал сурах хүний сэтгэл нь юу бодож байгааг хараад мэдчихдэг. Тэр юуны тулд ирсэнийг, сэтгэлийг нь хараад л ойлгочихно: "Энд ирээд энэ зүйлийг сураад, гараад чигон багш болоод баян болох нэрд гарах хүсэлтэй, энэ үүдний Буддад бясалгах аргыг сүйтгэх гэж үү". Ийм нарийн Буддад бясалгах номын үүдийг чамайг ямар чигон багш болгох, нэр ашгийг хүсүүлж хамаагүй сүйтгүүлэх юм уу? Чи ямар бодолтой байна вэ? Иймээс үндсэндээ түүнд заахгүй, жинхэнээр уламжлахгүй. Мэдээж, хийд бас олон байгаа, магадгүй гадаргуу зүйлийг нь сурсан. Хэрэв сэтгэл нь ариун биш байвал, чигон багш болж муу зүйлийг хийхэд, биендээ сүнсийг даллаж ирүүлдэг. Шингэсэн сүнсэнд бас гон байдаг, гэхдээ Түвдийн нууц биш. Жинхэнэ Түвдэд очоод номыг хүссэн хүн, нэгэнт очичихоод магадгүй тэнд суугаад гарч ирэхгүй, энэ бол жинхэнэ бясалгадаг хүн.

Сонин юм, одоо маш олон Бумбын шашны бясалгал нь бас эрх өргөмжилөлтийг ярьдаг болсон. Бумбын шашин судлаар явдаг, юун эрх өргөмжлөлтийг хийж байх юм? миний мэдэж байгаагаар, би өмнө нутагт бясалгал заахад, ялангуяа Гуаньдуны газар маш олон, тийм арван хэдэн янзын замбаараагүй бясалгал эрх өргөмжлөлтийг ярьдаг. Утга нь юу вэ? Тэр чамд эрх өргөмжилсөн, чи түүний шавь болсон, өөр бясалгал дахин сурч болохгүй, өөр бясалгал сурвал тэр чамайг яллан шийтгэнэ, тэр энэ зүйлийг хийнэ. Энэ нь гажих ёс буруу номыг хийж байгаа юм биш үү? Түүний тараан зааж байгаа нь өвчнийг ариутгах биеэ боловсруулах зүйлүүд юм, ардууд сурсаны дараа нэг сайн биетэй болохыг л хүсдэг. Үүнийг хийж яах юм? Зарим хүн ингэж ярьдаг, түүний бясалгалыг хичээллэчихвэл бусад бясалгалыг хичээллэж болохгүй гэнэ. Тэр хүнийг аварч төгс болгож чадах юм уу? Хүний хүүхдийг саатуулна!Маш олон хүн ингэж хийж байдаг. Бумбын шашин үүнийг ярихгүй, гэхдээ бас эрх өргөмжлөлт гарсан. Маш айхтар эрх өргөмжлөлийг хийж байгаа тэр чигон багшийн гон багана хэр өндөр вэ? Зөвхөн л хоёр гурван давхар байр шиг тийм өндөртэй, нэлээд нэртэй чигон багш байсан, түүний гон нь унаад маш хөөрхий болсныг нь би харсан. Мянга гаруй хүн оочерлоод, тэр хүмүүст эрх өргөмжлөж байсан. Түүний гон тоотой, тиймэрхүү л өндөртэй, тэр гон нь жоохон байж байгаад л доош уначихсан, байхгүй болчихсон, юугаараа хүнд дахин эрх өргөмжилөх юм, тэр хүнийг залилаж байгаа юм биш үү? Жинхэнэ эрх өргөмжлөх нь, өөр орон зайнаас харахад, хүний яс толгойгоос хөл хүртэл цагаан оюун шиг өөрчлөгддөг. Энэ бол гоноор, дээд энерги бие бодиор биеийг ариутгаж байгаа, бүүр толгойноос хөл хүртэл. Энэ чигон багш үүнийг хийж чадах юм уу? Тэр хийж чадахгүй. Тэр юу хийж байгаа вэ? Мэдээж шашны зүйл хийж байгаа биш, зорилго нь түүний бясалгалыг сурчихвал, түүний хүн болчихно, чи түүний ангид орно, түүний зүйлийг сурна. Зорилго нь чиний мөнгийг авах юм, хэн ч сурахгүй бол тэр мөнгө олж чадахгүй.

Фалунь Дафагийн шавь өөр Буддын номын үүдний шавьтай адилхан, их багш олон удаа эрх өргөмжлөж өгнө, гэхдээ чамд мэдүүлэхгүй. Гон чадвартай хүн магадгүй мэднэ, сэргэг хүн бас магадгүй мэдэрнэ, унтахдаа эсвэл ямар нэг цагт гэнэт халуун урсгал толгойноос доошоо бүх биеэр нэвтэрнэ. Эрх өргөмжлөх зорилго нь чамд өндөр гон нэмж байгаа юм биш, гоныг чи өөрөө бясалгаж гаргаж ирсэн. Эрх өргөмжлөх нь адислах арга юм, энэ нь чиний биеийг ариутгаж байгаа, чиний бие улам ариутгагдана. Зөндөө удаа эрх өргөмжлөж өгнө, давхарга болгонд чамд тусалж чиний биеийг ариутгана. Яагаад гэвэл бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална, иймээс бид эрх өргөмжлөх ийм хэлбэрийг ярихгүй.

Зарим хүн бас багшийг барилдлагыг хийдэг. Энэ хүртэл ярьчихлаа, би энэ дашрамд нэг зүйлийг яръя, маш олон хүн намайг багшийн барилдлага хийе гэдэг. Бидний одоогийн энэ түүхийн үе хятадын Феодлын нийгэмтэй адилгүй, сөгдөөд хэд мөргөсөнийг багш барих гэж үзнэ гэж үү? Бид нар энэ хэлбэрийг хийхгүй. Бидний маш олон хүн ингэж боддог: Би хүж бариад Буддад мөргөсөн, сэтгэлдээ үнэн сүжигтэй байхад гон өснө. Би хэлбэл энэ ёстой инээдэмтэй, жинхэнэ бясалгавал өөрийнхөө бясалгалаар түшнэ, ямар зүйлийг гуйсан ч хэрэг байхгүй. Буддад мөргөх хэрэггүй, хүж барих хэрэггүй, жинхэнэ бясалгах хүний шалгуурын дагуугаар бясалга, тэр чамайг хараад л маш баярлана. Чи гадуур дандаа муу зүйл хийнэ, чи түүнд хүж бариад мөргөнө, тэр чамайг харахад л маш хүндрэлтэй, ийм л ёстой биш гэж үү? Жинхэнэ бясалгал бол өөрөөр түшигддэг. Өнөөдөр чи мөргөсөн, багшийн барилдлага хийсэн, үүднээс гарсаны дараа юу хүссэнээ л хийнэ, тэр ямар хэрэгтэй юм? Бид үндсэндээ ийм хэлбэрийн зүйл ярихгүй, чи магадгүй миний нэр сүрийг сүйтгэнэ! Би та бүгдэд ийм их зүйл өгөөд, бүх хүмүүс зөвхөн үнэнээр бясалгавал, мөн маш хатуугаар аугаа номоор өөрийгөө шаардвал, би чамайг шавиа гэж үзэн дагуулна, чи Фалунь Дафаг л бясалгавал, бид чамайг шавиа гэж харж дагуулна. Чи бясалгахгүй бол, бидэнд ямар ч арга байхгүй. Чи бясалгахгүй болчихвол, чи тэр нэрийг зүүгээд ямар хэрэгтэй юм? Ямар нэг хоёрдугаар ээлжийн сурагч юм уу, чи зөвхөн энэ хөдөлгөөнийг хийгээд л бидний шавь болчих юм уу? Чи жинхэнэ бидний энэ зан авирын шалгуурын дагуугаар бясалгах ёстой, тэгээд эрүүл биедээ хүрэх болно, жинхэнэ дээд давхарга руу явах болно. Иймээс бид эдгээр хэлбэрийг ярихгүй, чи бясалгавал, бидний энэ үүдний хүн юм. Миний номын бие юм болгоныг мэднэ, чи юу бодсон ч бүгдийг нь мэднэ, юуг ч тэр хийж чадна. Чи бясалгахгүй бол тэр чамайг хамаарахгүй, чи бясалгавал бүүр эцэс хүртэл чинь тусална.

Зарим бясалгалын дунд бясалгаж байгаа хүн багшийгаа ч үзээгүй, аль нэг зүг рүү хэд мөргөөд, хэдэн зуун юань өгөөд болно гэдэг. Энэ нь өөрийгөө хуурч бусдыг мэхлэж байгаа юм биш үү? Мөн энэ хүн бас өөрөө дуртай, үүнээс хойш түүний бясалгалыг, мөн багшийг сахин хамгаалах болно, бас өөр хүнд, өөр бясалгалыг сурч болохгүй гэж хэлнэ. Би харахад их инээдэмтэй. Зарим хүн толгойгоо илж хийнэ, тэр илэхэд ямар нөлөөтэйг нь ёстой мэдэхгүй.

Зөвхөн нууц бүлгийн нэрээр бясалгал заан тарааж байгаа нь хуурамч гэж байгаа юм биш, бүх Буддын шашны аль нэг үүдний нэрээр бясалгал заан тарааж байгаа нь бүгд хуурамч. Та бүгд боддоо, Буддын шашин хэдэн мянган жилийн бясалгалын арга нь тийм л хэлбэртэй, хэн нэгэн өөрчилвөл Буддын шашин мөн юм уу? Бясалгалын арга нь нарийн хянамгайгаар Буддаг бясалгадаг, мөн маш их гүн нууц юм, жоохон өөрчлөгдвөл замбараагүй болчихно. Яагаад гэвэл гонын хувирах явц нь маш нарийн байдаг, хүний мэдрэмж юу ч биш, мэдрэмжийн дагуугаар бясалгаж болохгүй. Хуушааны шашны хэлбэр нь бясалгалын арга л юм, жоохон өөрчилчихвөл тэр үүдний зүйл биш болно. Номын үүд болгоныг нэг аугаа гэгээрэгч удирддаг, номын үүд болгон бас маш их аугаа гэгээрэгчийг бясалгуулсан, хэн ч дураараа тэр үүдний бясалгалын аргыг өөрчилж зүрхлэхгүй, мөн нэг жижигхэн чигон багш, ямар аугаа буянтай гэж эзэнг мэхлэж Буддад бясалгах номын үүдийг өөрчилж зүрхлэж байгаа юм бол? Хэрэв үнэндээ өөрчилж болбол, тэр бас нөгөө номын үүдний зүйл юм уу? Хуурамч чигоныг ялгаж болно.

Шуангуанийг байрлуулах нь

"Шуангуанийг байрлуулах"-ыг бас "Шуангуань нэг сүв" гэж нэрлэдэг. 《Үрлийн ном》,《Бумбын жаяг》《Зан авир, амийг удирдах》 эдгээр номон дотор магадгүй ийм нэр үгнүүд олдоно. Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ? Маш олон чигон багш нар тодорхой ярьж чадахгүй. Яагаад гэвэл жирийн чигон багшийн байж байгаа давхаргад үндсэндээ харагдахгүй, харахыг ч зөвшөөрөхгүй. Бясалгаж байгаа хүн түүнийг харах хүсэлтэй байвал, билгийн нүдний нээгдэх дээд давхаргагаас дээш байвал харж чадна, жирийн чигон багш энэ давхаргад хүрч чадахгүй, иймээс харагдахгүй. Угаасаа бясалгалын оронд Шуангуань юу вэ? гэж шинжлэн судалдаг, энэ "нэг сүв" нь хаана байгаа вэ? Яаж байрлуулах юм бэ? Чи《Үрлийн ном》,《Бумбын жаяг》,《Зан авир, амийг удирдах》 дотроос харахад, эдгээр бүгдийн онолыг нь тойруулан ярьсан байдаг, үнэндээ чамд үнэнийг ярихгүй. Ингэж яриад л тэгэж яриад л, чамайг мунхруулчихна, ойлголтол чинь ярихгүй, яагаад гэвэл үнэн зүйлийг энгийн хүнд мэдэгдэж болохгүй.

Тэрнээс гадна би та бүгдэд яръя, яагаад гэвэл чи бол бидний Фалунь Дафагийн шавь юм, тиймээс би чамд үүнийг хэлье: Яасан ч битгий тэдгээр замбараагүй чигон номнуудыг үз, саяны ярьсан тэдгээр хэдэн дээр үеийн номыг ярьж байгаа юм биш, одоогийн хүний бичсэн хуурамч чигон номыг ярьж байгаа юм, чи эргүүлж ч битгий хар. Чиний тархинд жоохон тийм бодол гарвал: энэ үг ёс зүйтэй. Энэ бодол нэг гарах л юм бол, түүний дотор шингэсэн сүнс нь дээш гарч ирнэ. Маш олон ном нь сүнсээр удирдагдаж, хүний нэр ашгийн сэтгэлийг захирч бичүүлсэн. Хуурамч чигон ном маш олон байдаг, маш их олон, маш олон хүн хариуцлагагүй байдаг, зарим нь сүнс шингэх тухай, замбараагүй зүйлийг бүгдийг нь тэр бичдэг. Саяны ярьсан тэр хэдэн дээр үеийн ном эсвэл өөр харилцаатай дээр үеийн номыг ер нь харахгүй байвал сайн, энд нэг л сэтгэлээр будилаангүй асуудал байдаг.

Хятадын чигон нийгэмлэгийн нэг удирдагч надад ийм нэг зүйл ярьсан, ёстой миний инээдийг хүргэсэн. Бээжинд ийм нэг хүн байдаг, тэр дандаа чигоны хичээлийг сонсдог, сонсоод сонсоод, хугацаа нь уртсахад, тэр чигоныг эдгээр зүйлүүд л гэж бодсон, яагаад гэвэл бүгд нэг давхаргад байгаа, бүгд эдгээр зүйлийг ярьдаг. Тэр тэдгээр хуурамч чигон багш нартай адилхан, чигоны агуулагдахуун нь эдгээр зүйл л гэж үздэг! тэгвэл, тэр бас чигон ном бичнэ гэсэн. Та бүгд бодолдоо, бясалгадаггүй хүн чигон ном бичсэн, одоогийн чигон номыг чи түүнийхийг хуулж, тэр чинийхийг хуулж бичигдсэн байдаг. Тэр бичээд бичээд, Шуангуаний энд хүрээд цааш бичиж чадахгүй болсон. Шуангуанийг хэн ойлгох юм? Жинхэнэ чигон багшаас ч ойлгодог хүн ховор. Тэр нэг хуурамч чигон багшаас асуусан. Тэр хуурамч гэж мэдээгүй, угаасаа тэр ч чигоныг мэдэхгүй. Гэхдээ энэ хуурамч чигон багшаас асуугаад тэр мэдэхгүй байвал, эвгүй байдалд орно, хүмүүс түүнийг хуурамч гэж мэдчихнэ биз дээ? Иймээс тэр худлаа ярьж зүрхлэсэн, Шуангуаний нэг сүв нь хүний бэлэг эрхтэний үзүүрэнд байдаг гэж ярьсан. Сонсохоор л инээдэмтэй. Чи битгий инээ, энэ ном нь нийгэмд үнэхээр гарч ирсэн. Өөрөөр яривал, бидний одоогийн чигон номнууд ийм хэмжээнд хүртлээ инээдэмтэй болсон, чи хэлдээ чи тэр зүйлийг харах ямар хэрэгтэй юм, ямар ч хэрэг байхгүй, зөвхөн л хүнийг хорлоно.

Шуангуанийг байрлуулах гэж юу гэсэн үг вэ? Хүн гурамсан ертөнцийн номын бясалгалын дунд байхдаа, дунд давхаргын дээд хэсэгт бясалгаад хүрэхэд, өөрөөр яривал гурамсан ертөнцийн номын дээд давхаргад бясалгахад, хүнд бясалгасан нялх хүүхэд гарч ирдэг. Энэ бясалгасан нялх хүүхэд бидний ярьж байгаа сахиусан хүүхэдтэй маш өөр юм. Сахиусан хүүхэд нь маш их жоохон, хөөрөн дэвхэрч, маш хөдөлгөөнтэй, сахилагагүй. Бясалгасан нялх хүүхэд нь хөдөлж чадахгүй, эзэн сүнс түүнийг удирдахгүй бол, тэр тэнд суугаад хөдлөхгүй, гарын ур хийгээд, лянхуа цэцгэн дээр самтат суусан байдаг. Бясалгасан нялх хүүхэд үрлийн талбайд үүсч гарч ирдэг, маш их бичил доогуур зүүний үзээрээс ч бага байхад тэр харагддаг.

Тэрнээс гадна нэг асуудлыг тодорхой яръя, жинхэнэ үрлийн талбай нэг л байгаа, хэвлий гэдсэнд. Хуйень сүвнээс дээш, хүний биеийн дотор, хэвлий доогуурх, энэ хэсэг л юм. Маш олон гон, маш олон гон чадвар, арга увидасын зүйлүүд, номын бие, бясалгасан нялх хүүхэд, сахиусан хүүхэд, маш олон амь бодь, бүгд энэ газраас үүсдэг. Хуучин зарим нэг Бумбыг бясалгаж байсан хүн дээд үрлийн талбай, дунд үрлийн талбай, доод үрлийн талбай гэж ярьдаг байсан, би хэлбэл тэр буруу. Зарим нь бас түүний багш нь хэдэн үеэр дамжигдсан гэж ярьдаг, номон дээрээ бас ингэж бичсэн гэдэг. Би та бүгдэд яръя, нитгэл зүйлүүд дээр үед бас байж байсан, чи хэдэн жилээр уламжлагдан ирсэнийг нь битгий хар, тэр магадгүй зөв биш. Дэлхийн жижиг замнууд бас үргэлж энгийн хүний дунд уламжлагддаг, гэхдээ түүгээр бясалгаж чадахгүй, юу ч биш. Тэр түүнийг дээд үрлийн талбай, дунд үрлийн талбай, доод үрлийн талбай гэж нэрлэдэг, түүний утга нь хаана үр үүсч чадах нь үрлийн талбай юм. Энэ инээдэмтэй зүйл биш гэж үү? Хүний бодол хаа нэг цэгт төвлөрдөг, хугацаа нь уртасвал, энергийн тойрог үүсч чадна, тэгээд үр үүсчихнэ.Үнэмшихгүй байвал, чиний бодол үргэлж гар дээр төвлөрөхөд, үргэлж ингэж сахиад, хугацаа нь уртсахад, тэнд үр үүснэ. Иймээс зарим хүн энэ байдлыг харчихаад, хаа сайгүй үрлийн талбай гэж ярьдаг, сонсохоор л их инээдэмтэй, түүний мэдэж байгаагаар үр үүсчихвэл үрлийн талбай болно. Үнэндээ тэр бол үрэл гэхдээ талбай биш, чи хаа сайгүй "үрэл" эсвэл дээд үрэл, дунд үрэл, доод үрэл, гэж яривал болно. Мөн жинхэнэ тоолошгүй номыг үүсгэж чаддаг талбай зөвхөн нэг л байгаа, хэвлий гэдэсний тэр талбай юм. Иймээс дээд үрлийн талбай, дунд үрлийн талбай, доод үрлийн талбай гэдэг нь буруу юм. Хүний бодол нь хаана төвлөрчихвөл, хугацаа нь уртсахад, үрэл үүсдэг.

Бясалгасан нялх хүүхэд хэвлий гэдэсний энэ үрлийн талбайгаас гарсан байдаг, аажмаар улам том болно. Теннисний бөмбөг шиг тийм том болоход, бүх биеийн бүдүүвч дүрсийг тодорхой харчихна, хамар, нүд бүгд үүсдэг. Теннисний бөмбөг шиг тийм том болоход, түүний биеийн гадна дахиад нэг бөөрөнхий хөөс үүсдэг. Үүссэний дараа бясалгасан нялх хүүхдийн өсөлтийг дагаж, тэр бас өснө. Бясалгасан нялх хүүхэд арван сентмерт өсөхөд нэг ширхэг лянхуа цэцгийн навч гарна, арван дөрөв орчим сентметр өндөрт хүрэхэд, лянхуа цэцгийн навч бараг бүгд цэцэглэж гарч ирдэг, нэг давхаргад лянхуа гараад ирчихдэг, алт шиг гялалзаж байгаа бясалгасан нялх хүүхэд алтан өнгөтэй лянхуа тавганд суугаад, маш их хөөрхөн. Тэр бол Очирваань эвдэрэшгүй бие, Буддизмд түүнийг Буддын бие гэж нэрлэдэг; Бумбад түүнийг бясалгасан нялх хүүхэд гэж нэрлэдэг.

Бидний энэ номын үүд хоёр янзын биеийг хоёуланг нь бясалгана, хоёуланг нь авна, өөрийнхөө биеийг бас хувиргана. Та бүгд мэднэ, тэр Буддын бие энгийн хүний дунд илэрч гарч болохгүй, маш хүчтэйгээр хэлбэрийн байдлыг илрүүлж чадна, энгийн хүний нүдээр түүний туяа дүрс нь харагддаг. Мөн энэ бие, хувирсаны дараа, энгийн хүний дунд энгийн хүнтэй адил, энгийн хүн харахад мэдэгдэхгүй, тэр бас өөр орон зайг нэвтэрч чадна. Бясалгасан нялх хүүхэд арван хоёр сентметр орчим өсөхөд, хий хөөс нь бас тэр өндрөөр өснө, тэр үлээдэг шаарны хальс шиг, нэвт харагддаг. Бясалгасан нялх хүүхэд самтат суугаад хөдлөхгүй. Ийм том болоход, энэ хий хөөс үрлийн талбайгаас сална, тэр аль хэдийн боловсорч гүйцэнэ, иймээс дээш явна. Дээш явах явц нь маш их аажим явцтай, гэхдээ өдөр болгон хөдөлж байгаа нь харагдана. Аажмаар дээш хөдлөнө, дээширнэ. Бид биеэрээ нарийн мэдрэхэд, түүний оршиж байгааг нь мэддэг.

Дээш яваад хүний Таньжон сүвд хүрэхэд, тэр энэ газарт нэг хэсэг хугацаанд байна. Яагаад гэвэл хүний биеийн охь, маш олон зүйл(зүрх бас энд байгаа)бүгд энэ хий хөөсөн дотор нэг цогц зүйл бий болдог. Охиний зүйл нь тэр хий хөөсөн дотор бүрэн төгөлдөр болно. Нэг хэсэг хугацаа өнгөрсөний дараа, тэр дахиад дээширнэ. Хүний хүзүүгээр өнгөрөхөд, маш их боож байгаа юм шиг мэдэрдэг, судас бүгд тээгэлсэн мэт мэдэрнэ, хөөгөөд маш таагүй, тэгээд нэг хоёр өдөртөө өнгөрчихнө. Тэр толгойн дээр хүрчихнэ, бид түүнийг дээд Нивань гэж нэрлэдэг. Ниваны энд ярихад, үнэндээ тэр чиний тархитай адилхан том, толгой чинь хөөж байгаа юм шиг мэдэрдэг. Яагаад гэвэл Нивань чинь хүний амины маш гол газар юм, тэр бас үүн дотор охиний зүйлийг бүрдүүлдэг. Дараа тэр тэнгэрийн нүдний энэ замаар гадагшаа шахна, энэ мэдрэмж маш их эвгүй. Хөөхөд тэнгэрийн нүд их өвдөнө, Наран цэг бас хөөнө, нүд нь дотогшоо хонхойно, тэр шахаж гарч ирэх хүртэл, гэнэт духны урд талд дүүжлэгдэнэ, үүнийг Шуангуанийг байрлуулах гэдэг, энд дүүжлэгддэг.

Тэнгэрийн нүд нь нээгдсэн хүн, энэ үед хүрэхэд харахгүй болно. Яагаад гэвэл Будда, Бумбын хоёр системийн бясалгал, Шуангуань доторх зүйлийг аль болохуйц хурдан үүсгэхийн тулд, үүд нь онгойхгүй. Урд талд хоёр хаалгатай, хойд талд хоёр хаалгатай, бүгд хаагдана, Бээжингийн Тиан-Ань-Мэниний хаалга шиг, хоёр талдах тал болгон хоёр том хаалгатай. Түүнийг аль болохуйц хурдан бүтээх болон бүрэн төгөлдөр болгохын тулд, хаалга нь маш онцгой байдалд биш байвал онгойхгүй, тэнгэрийн нүд нь хардаг хүн, ийм байдалд хүрэхэд харахгүй болчихдог, харуулахгүй. Түүний энд дүүжлэгдэх зорилго нь юу вэ? Яагаад гэвэл бидний биений зуу зуун судал энд нэг дор нийлэн цуглардаг, тэгвэл энэ үед зуу зуун судал Шуангуанийг нэг тойрч өнгөрөөд гарна, бүгд Шуангуаниар явна, зорилго нь Шуангуань дотор дахиад зарим суурь бий болно, нэг цогц зүйлийг бүтээнэ. Яагаад гэвэл хүний бие нь нэг жижиг сансар ертөнц юм, түүнд нэг жижиг дэлхий бий болно, бүх хүний биеийн охь зүйлүүд бүгд дотор нь бий болно. Гэхдээ түүнд зөвхөн нэг цогц хэрэгсэл бий болно, арай бүр мөсөн хэрэглэх болоогүй.

Чимэнь бясалгалд, Шуангуань нь онгорхой байдаг. Шуангуань харваж гарахад, нэг хоолой шиг байдаг, гэхдээ аажмаар бас бөөрөнхий болчихдог, иймээс түүний хоёр талын хаалга нь нээлттэй байдаг. Яагаад гэвэл чимэнь бясалгал нь Буддад ч бясалгахгүй, Бумбад ч бясалгахгүй, тэр өөрөө өөрийгөө хамгаалдаг. Будда, Бумбын хоёр системийн багш олон байдаг, бүгд чамайг хамгаалж чадна, чи харах хэрэггүй ч гэсэн асуудал гарахгүй. Мөн чимэнь бясалгал нь болохгүй, тэр өөрөө өөрийгөө хамгаалах болно, иймээс тэр заавал харж байх болно. Гэхдээ тэр үед тэнгэрийн нүдээр юмсыг харахад, дурангаар шууд харж байгаа юм шиг. Энэ цогц зүйлүүд бий болсоны дараа, сар гаруй тэр буцаж эхэлнэ. Толгойн дотор буцсаны дараа, үүнийг Шуангуань байрыг сольж байна гэж ярьдаг.

Буцахдаа бас хөөгөөд эвгүй, дараа нь хүний Юүжэнь сүвнээс шахагдаж гарна. Шахагдаж гарахад бас маш их эвгүй, толгой хагарч байгаа юм шиг, гэнэт гарч ирнэ, тэр гэнэт гарахад тэр дороо мэдрэл маш их хөнгөн болно. Гарсаны дараа, тэр маш гүнзгий орон зайнд дүүжлэгдээд байж байдаг, маш гүн орон зайны тэр биен дээр оршдог, иймээс унтахдаа тэрийг мөргөхгүй. Гэхдээ нэг зүйл байдаг, Шуангуань анх удаа байрлалыг бий болгоход нүдний урд мэдрэмжтэй, тэр өөр орон зайнд байсан ч, үргэлж нүдний урд будангуйрна, ямар нэг зүйлээр халхлаж байгаа юм шиг, таатай биш. Юүжэнь сүв бол хамгийн гол том даваа учраас, ард талд бас нэг цогц зүйл бий болно, тэр дахин буцаж эхлэнэ. Энэ Шуангуань нэг сүв үнэндээ нэг сүв биш, тэр олон удаа байраа солидог. Тэр Ниваньд буцсаны дараа бууж эхэлнэ, биеийн дотроос бууна, Минмэнь сүв хүртэл. Минмэнь сүвд бас дахин харваж гарна.

Хүний Минмэнь нь хамгийн чухал маш том зангилаа юм, Бумбад сүв гэдэг, бид даваа гэдэг. Чухал нэг том даваа, тэр ёстой төмөр хаалга, тоолошгүй давхаргатай төмөр хаалга юм. Та бүгдийн мэдэж байгаагаар бие нь нэг нэг давхаргатай байдаг, бидний одоогийн махан биений эс нь нэг давхарга юм, дотрын молекул нэг давхарга, атом, протон, электрон, хязгааргүй бага, хязгааргүй бага, хязгааргүй бага, маш бага бичил биетэн хүртэл, тал болгон нэг давхарга хаалгатай. Иймээс маш олон гон чадвар нь, маш олон арга увидасын зүйлүүд, давхарга болгоны үүдэнд түгжигддэг. Бусад бясалгалд үрлийг бясалгадаг, үрэл нь дэлбэрэхэд, анхандаа Минмэнинийг доргиож нээнэ, түүнийг доргиож нээхгүй бол, гон чадвар нь гарч чадахгүй. Шуангуань нь Минмэнь сүвэнд энэ цогц зүйлийг бий болгосны дараа, тэр дахиад орчихно. Орсоны дараа хэвлий гэдсэнд буцаж очино, үүнийг Шуануань байрандаа буцах гэдэг.

Байрандаа буцсаны дараа, тэр хуучныхаа байсан байрандаа буцдаггүй. Тэр үед бясалгасан нялх хүүхэд аль хэдийн том болчихсон байна, хий хөөс бясалгасан нялх хүүхдийг бүрхээд, бясалгасан нялх хүүхдийг боочихдог. Бясалгасан нялх хүүхэд өсөхөд, тэр бас дагаж өснө. Бумбад бясалгасан нялх хүүхэд бараг зургаа долоон насны хүүхэд шиг өсөхөд, түүнийг биенээс салахыг зөвшөөрнө, бясалгасан нялх хүүхэд төрсөн гэдэг. Хүний эзэн сүнс түүнийг удирдсанаар, тэр гараад хөдөлгөөнтэй байж болно. Хүний биеийн тэнд тогтчихоод хөдлөхгүй, эзэн сүнс нь гарч ирнэ. Ер нь Буддизмд бясалгасан нялх хүүхэд бясалгаад өөртэй нь адилхан том болоход аюулгүй болно. Мөн энэ үед түүнийг биенээс салахыг зөвшөөрнө, энэ биенээс салаад гарч болно. Тэр үед, бясалгасан нялх хүүхэд түүнтэй адил том болно, бүрхээс нь бас том, тэр бүрхээс нь аль хэдийн биеийн гадуур өргөсчихсөн байдаг, энэ бол Шуангуань юм. Яагаад гэвэл бясалгасан нялх хүүхэд ч бас ийм том болсон, тэр мэдээж биений гадуур өргөсөнө.

Та бүгд магадгүй хийдийн доторхи Будда хөргийг харсан, Буддын хөрөг үргэлж нэг тойргон дотор байдаг, ялангуяа зурсан тэр Буддын хөрөг, үргэлж нэг тойрогтой байдаг, дотор нь Будда суудаг. Маш олон Буддын хөрөг бүгд ийм янзтай, ялангуяа дээр үеийн хийдэд зурсан Буддын зураг, бүгд ийм янзтай байдаг. Яагаад тойргон дотор суудаг вэ, хэн ч тодорхой ярьж чадахгүй. Би та бүгдэд яръя, тэр бол Шуангуань. Гэхдээ одоо аль хэдийн түүнийг Шуангуань гэж нэрлэхээ больсон, орон гэж нэрлэдэг, бас яг орон гэж нэрлэж болохгүй. Тэр зөвхөн энэ цогц тоног төхөөрөмжтэй, бидний үйлдвэрт нэг цогц тоног төхөөрөмж байгаа юм шиг, гэхдээ үйлвэрлэх чадвар байхгүй, заавал эрчим хүч, түүхий эд байсны дараа тэр үйлдвэрлэх болно. Урьд хэдэн жилд маш олон бясалгаж байсан хүн ингэж ярьсан: миний гон Бодиствагаас өндөр, миний гон Буддаас өндөр, өөр хүн сонсочихоод маш их гүн нууц гэж боддог. Үнэндээ түүний ярьж байгаа нь жоохон ч гүн нууц биш, гон чинь үнэндээ дэлхийд бясалгаад өндөр болох ёстой.

Тэгвэл яагаад ийм байдал гарсан бэ, бясалгаад Буддаас өндөр болсон гэж үү? ингэж гаднаас нь ойлгож болохгүй, түүний гон үнэндээ маш өндөр. Яагаад гэвэл тэр маш өндөр давхаргад бясалгаад хүрсэний дараа, түүний гон нь нээгдээд гэгээрэхэд хүрэхэд, гон нь үнэндээ маш өндөр. Түүний гон нээгдэж гэгээрэхээс өмнөх агшинд, түүний өөрийн гоны аравны наймыг авчихна, түүний зан авирын шалгуурыг ч гэсэн хугалаад авчихна. Энэ энергээр өөрийнхөө оронг бүрэн төгөлдөржүүлнэ, энэ нь түүний өөрийнх нь орон юм. Та бүгд мэдэж байгаа бясалгадаг хүний энэ гон, ялангуяа зан авирын шалгуурын энэ зүйлийг нэмээд, хүн бүх амьдралдаа тоолшгүй зовлонг амсчихаад, маш хэцүү орчинд хатуужиж, бясалгаж гаргадаг, иймээс тэр маш их нандин, ийм нандин зүйлийг аравны найман хувийг аваад түүний оронг бүрэн төгөлдөржүүлнэ. Иймээс ирээдүйд тэр үр дүнтэй болоход, юу авхыгаа хүснэ түүнийгээ авна, юу хийе гэсэн ч түүнийгээ хийнэ, түүний оронд юм болгон байна. Энэ нь түүний агуй буян, тэр өөрөө зовлонг амсаж даваад бясалгаж гаргасан юм. Түүний энэ энерги нь хүссэнээрээ ямар ч зүйлийг хувиргаж чаддаг. Иймээс Будда юу авах хүсэлтэй, юу идэх хүсэлтэй, юугаар тоглох хүсэлтэй байна, бүх зүйл байна. Энэ нь түүний өөрийнх нь бясалгаж гаргасан зүйл, энэ бол Буддын байр, ийм зүйл байхгүй бол тэр бясалгаж үр дүнтэй байж чадахгүй. Энэ үед үүнийг өөрийнх нь орон гэж нэрлэж болно, мөн түүнд зөвхөн аравны хоёр хувийн гон үлдээгээд гэгээрээд, Бумбад хүрнэ. Зөвхөн аравны хоёр хувь үлдэх боловч, түүний биеийг нь түгжээгүй, эсвэл биегүй, эсвэл биетэй, гэхдээ бие нь аль хэдийн дээд энерги бие бодиор хувирчихсан байдаг, тэр үед түүний эрдэм чадал нь эгнэшгүй их, сүр хүч нь зүйрлэшгүй их. Мөн энгийн хүний дунд бясалгахад үргэлж түгжээтэй байдаг, тийм их чадвар байхгүй, гон нь хэр өндөр байсан ч хязгаарлагддаг, одоо тийм биш болсон.